Иргэд явахад саад болдог хашаануудыг буулгахаар санал авч байна

Хотын мээрийн нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан өөрийн нүүр номоороо "Улаанбаатар хотод үлдсэн хагас дутуу хашааг буулгах ажил удахгүй эхэлнэ. Иргэдэд хаана ямар хашаа хамгийн их саад болж байгааг сэтгэгдэл байршил хэсэгт оруулаарай" гэсэн зар түгээлээ.
Улмаар 20 цагийн дотор иргэд 300 гаруй байршлыг санал болгожээ.
Нийслэлээс өнгөрсөн жил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа, 132 байршилд 2355 гарааш чөлөөлж ажилласан.
Ташрамд дурьдахад, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй.