Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.24

"Бэлэглэсэн" унаанууд чинь хурган дарга нарын "тоглоом" болох вий!

"Бэлэглэсэн" унаанууд чинь хурган дарга нарын "тоглоом" болох вий!

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ховдын сумдаар ажиллаж, хурал хуй зохиож, ЗГ-аас сумдад олгосон Сүзүки Жимни, Форд Ранжер тэргүүтэй хурдан хүлгүүдийг хувиасаа бэлэглэж байгаа юм шиг аашлан, хурган пиар хийж явна.

Сумдад олгож байгаа автомашинуудын туулах чадвар нь ч танк юм аа. Гэхдээ туулах чадвар сайтай гээд том, жижиг хар жипнүүдийг толгой дараалан бэлэглээд байх нь хэр зохистой бол гэдэг дээр ард түмний санал ар өвөрт хоёр хуваагдаж байна.

L200 мэт ижил загварын тэвштэй хэдэн тэргээр дэм үзүүлсэн бол аргаа барахад ард нь хэдэн өвс ачаад, хэрэгцээтэй малчдад нь хурдан шуурхай хүргээд өгөхийн ач тус захаасаа үнэмлэхүй байсан даа гээд амьдралтай үгс хэлхэж суугсдын ултай шүүмжийг ч үгүйсгэмгүй.

Д.Амарбаясгалан даргын алд цэнхэр хадгаа дэлгээд айхавтар бичлэгээр баримтжуулан барин бэлэглэж байгаа том, жижиг хар жийпнүүд төд удалгүй аймгийн төвүүдээр авгай хүүхэн зөөн давхилдаж, баар савны үүдээр хөлхөлдөн, олны нүд хужирлаж, жалга дов, уул хайрханы бэлээр азарган чоно хөөн хурдалж, туулах чадвараа утгаар нь гайхуулж байх вий гэхээс л яс хавталзана.

Ямартай ч өгсөн авсандаа өлзийтэй байх болтугай. Тэр өлзий хишиг нь эгэл ардын амьдралд ч наалдацтай байх болтугай...

Д.Сүрэн

Sanuulga.mn

  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)