Туул, Сэлбэ голын тохижуулах 8,2 км төсөлд 60 сая доллар зарцуулна
Иргэн Б.Цэцэгт Сэлбэ голыг тохижуулах төслийн санхүүжилтэнд зориулан нийслэлийн 2023 оны төсөвт 3,2 тэрбум төгрөг төсөвлөсөнтэй холбогдуулан НИТХ дээр төлөөлөгчдийн асуусан асуултанд Хотын дарга Д.Сумъяабазар ингэж хариулав.
Д.Сумъяабазар "Туул, Сэлбэ голын тохижилтыг Сумъяабазар, Цэцэг хоёр удирдаад хийх гэж байгаам биш. 8.2 км тохижилтын ажлыг 60 сая ам.доллароор хийж гүйцэтгэнэ. Илүү дутуу юм яриад байгаа хүмүүс өөрсдөө хүсэлтээ өгөөд, төсөлд орж ажиллах хэрэгтэй. Гол дагасан энэ төсөл эдийн засгийн хөгжлийг авчирна" гэв.
Sanuulga.mn