Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.17

Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрыг татан буулгана



Нийслэлийн төсвийг батлах хэлэлцүүлэг өчигдөр /2022.11.28/ НИТХ-ын нэгдсэн чуулганаар болсон. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид 2023 оны нийслэлиийн төсвийн төсөлд тусгагдсан Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын төсөв болох 2.8 тэрбум төгрөгийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас лавлаж асуусан. 

Хотын дарга НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултанд хариулахдаа "Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар оруулан татан буулгана.Төсвийг нь 2,8 биш 600 сая болгож, Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болж, нэг ёсондоо жижигрүүлж оруулж байгаа"  гэв. 

Ямартай ч манай сайтаас удаа дараалан Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын талаар шүүмжлэлтэй мэдээлэл гаргасны дараа олон нийтээс ирсэн шүүмжлэлийг Хотын дарга "хүлээн авч", ийнхүү дээрх агентлагийг 12 сарын 05-ны өдөр буюу төсөв батлахаас өмнө татан буулгаж, өмнө байсан шиг нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс болгохоор Засгийн газрын хуралдаанар оруулан шийдвэрлэхээр болжээ. 

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)