Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Эгэл ардын хийсэн хулгай л ХУЛГАЙ

Эгэл ардын хийсэн хулгай л ХУЛГАЙ

Өчигдөр сошиалд “GS25”  сүлжээ дэлгүүрээс амттан хулгайлж буй залуусын бичлэг нийтлэгдэж, шуугиан тарив. Тус дэлгүүрт “Choco pie” 7000 төгрөгөөр худалдаалагддаг юм байна. 7000 төгрөгийн хулгай хийсэн залуус нийгэмд адлагдаж, ад үзэгдэж, арчаагүйгээрээ дуудуулж, бараг л хүний тооноос хасагдахаа дөхөв. Өнөөдөр тухайн залуусыг Цагдаагийн байгууллага хэдийн илрүүлчихсэн, шалгаж байгаа юм байна.

Тэгвэл яг энэ жишгээр манай улстөрчид 40 их наяд төгрөгийг ард түмнийхээ халааснаас хулгайлжээ. Ганцхан жишээ нь л энэ. Асар их боломж, асар том дүн. Гэтэл үнэлж баршгүйгээр хохирсон хохирогчид нь өнөөдөр хулгайчдаа илрүүлж, хариуцлага хүлээлгэхийг чухалчлахгүй харин ч бүр толгойг нь илж, тоомжиргүй хандаж явна. Хууль хяналтын байгууллага нь ч дорвитой ажиллахгүй нь. 7000 төгрөг хумсалсан этгээдүүдийг дор нь номхруулж, хариуцлага хүлээлгэж байгаа хэрнээ аваргуудаа “ацлаж” чадахгүй. Өрөвдөлтэй.

Хулгай л бол хулгай. Их багын ялгаагүй. Тэгж номлодог. Тийн зарчмаар хууль үйлчилдэг. Гэтэл Монголд эсрэгээрээ юм шиг. Эгэл ардын хийсэн хулгай бол ХУЛГАЙ, аа харин эрх мэдэлтнүүдийн хийсэн хулгай бол ХУЛГАЙ БИШ.   .

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)