Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Амарбаясгалан: Гурилын үнийг бууруулж, малчдыг малжуулж, зээлийг нь хойшлуулна

Д.Амарбаясгалан: Гурилын үнийг бууруулж, малчдыг малжуулж, зээлийг нь хойшлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа.

Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээлэл хийв. Тэрбээр, "хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд УОК-т засгийн газрын нөөц хөрөнгөөс 30 тэрбум төгрөгийг гаргаж эм тариа, малын өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж орон даяар ажилласан. Сайд нар зургаа хоног орон нутагт ажиллаж ирээд, хаваржилтын нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж, танилцууллаа.

Энэ хүрээнд дараах шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байна.

14 аймгийн 111 суманд өвс тэжээл, гурил, будааны тусламж үзүүлнэ

Эхний ээлжинд 10,000 тонн тэжээлийн будааг малчдад үнэ төлбөргүй хүргэнэ. Дунджаар нэг айлд 250 кг будаа хүргэж өгнө. 117,000 малчин өрхөд 10 кг гурил 5 кг цагаан будаа хүргэнэ.

Малчны зээлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн

Малчдын зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлууллаа. Малчдын дзээлийн хүү дунджаар 20.5 хувь, зээлийн хэмжээ дунджаар 10 сая байна.

Малын хорогдол их байгаатай холбогдуулан малчдыг малжуулахаар болсон

ХНХ-ын сайдын дэргэдэх хөдөлмөр эрхлэх сангаар дамжуулан шууд зээл олгох биш бодлогын хүрээнд үр дүнтэй байх санал боловсруулж түүнийг ХХААХҮЯ дэмжиж, хамтран ажиллахыг үүрэг болголоо. Энэ дагуу гарах шийдвэрийг эцэслээд дахин танилцуулна.

Гурилын үнэ иргэдэд дарамт блж байгаа учир ярилцаж шийдвэрлэсэн

Гурилын үнэ хөдөөгийн малчид гэлтгүй аймаг, хотын айлуудын амьдралд дарамт болж буй. Импортын гурил оруулж ирэх нөхцлийг засгийн газар тодорхой хангаж өгөх юм бол гурилын үнэ буурах боломжтой. Импортын татварыг тэглэх асуудал Зсгийн газраар орж ирэхдээ тодорхой хугацаатай орж ирж шийдвэрлэгддэг байсан. Тэгвэл өнөөдөр Зсгийн газраас гаргаж байгаа тогтоол нь ямар нэг байдлаар хугацаа заасангүй, оруулж ирэх гурил тэжээлэнд хувь квот заасангүй. Энэ нь зах зээл дээрх гурилын үнэ тогтворжиход түлэхэц болно.

Сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан

Энэ хүрээнд БШУ-ны сайдад чиглэл өгсөн. Тодруулбал, хаваржилт хүндэрч буй сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн аймгийн засаг дарга нар хүүхдийн амралтад өөрчлөлт оруулж болно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)