Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Шагналын цэн шалдаа буусан уу?

Шагналын цэн шалдаа буусан уу?

Бяцхан авьяастан Б.Бат-энэрэл МУСТА цол тэмдэг хүртсэн явдал нийгмийг талцуулж байна. Алга ташин баяр хүргэх масс байгаа бол аа мөн шүүмжлэх хэсэг ч бас байна.

13-хан настай хүүд буруу байхгүй. Хамгийн том буруу өнгө хөөж, хийрхэлд мунхарсан зарим нөхдийн тархинд бий.

“Хүүхдэд хүүхдийн шагнал зохино оо” гэдэг өнцөг гарцаагүй үнэн. Харин МУСТА гэх цол, тэмдэг балчир авьяастанд ахадна. Энэ үйл явдал тус шагнал ямар үнэ цэнгүй болсныг тод томруун нотолж өглөө. Ер нь дан ганц МУСТА-аар ч тогтохгүй Монголд шагнал гээчийн агуулга үнэнхүү хавтгайрсны бодит жишээ ч боллоо.

Урлагийн салбарт бүх насаа элээсэн жинхэнэ үйлстнүүдэд эл алдар хүрдэггүй юм билээ. Хүртэх нь хүртэхээ хүртэж, хүртэх эрхгүй нь ичих нүүртэй л баймаар. Төрийн шагналыг хүссэн нь хүртдэг болчихсон юм бол хорин дөрөвхөн настай сэтгүүлч миний бие Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд нэрээ цохуулъя.  

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)