Х.Ганхуяг: Уламжлалт хоёр баяраараа уртхан амаръя гэх саналыг дэмжинэ
Сар шинийн гурав хоногийн амралт дуусаж, өнөөдрөөс ажлын өдрүүд эхэлж байна. Үүнтэй холбогдуулан "Золгож амжсангүй. Цагаан сараараа олон хоног амардаг баймаар байна" гэх иргэд олон байсан бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр " Монголчууд бид жилд 9 удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг.
Энэ онд гэхэд:
- Сар шинийн баяраар 2-р сарын 10-12 ны өдрүүдэд
- Бурхан багшийн их дүйчин өдөр 5-р сарын 23 нд
- Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
- Үндэсний их баяр наадам
- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр
- Бүгд найрамдах улс тунхагласан өдөр
- Үндэсний эрх чөлөөний өдөр гэх мэтээр нийтээр амрах өдрүүд олон.
Сар шинийн баяраар амрах өдөр цөөн түгжрэл их, хөдөө орон нутаг руу явж ахмад настан, азай буурлуудтайгаа золгоход туулах зам их амрах өдөр цөөн тул санд мэнд явлаа гэж цахим сүлжээнд иргэд санал бодлоо их илэрхийлжээ. Тиймээс олон өдөр баяр тэмдэглэж амардаг биш үндэсний уламжлалт баяр болох цагаан сар, улсын баяр наадмаар л уртхан амраад бусад баяруудаар ажлаа цалгардуулахгүй ёслоод өнгөрдөг болъё гэдэг санал их гарчээ. Энэ бас л бодууштай асуудал шүү" хэмээжээ.