Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.17

Засгийн газрын хуралдаанаар Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэх үү?

Засгийн газрын хуралдаанаар Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэх үү?

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар

-"Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл*

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

-Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна. 

Үүнээс гадна  Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэх таамаг байна. Уг нь 2019 оноос эхлэн Хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон ч Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарын гишүүд сэргээх асуудлыг дахин оруулж ирсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)