Дүүжин тээврийг 2025 оны зургаадугаар сард ашиглалтад оруулж, олон нийтэд нээнэ
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар өнөөдөр албаныхан мэдэгдсэн. Тус төслийн гэрээнд өнгөрөгч оны зургаадугаар сард гарын үсэг зурсан бөгөөд одоогоор зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж буй аж. Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн зүгээс өгч буй мэдээллээр дүүжин тээврийг 2025 оны зургаадугаар сард хүлээлгэн өгч олон нийтэд нээх гэрээтэй байгаа юм.
Эх сурвалж:Ubn.mn