Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Үндэсний баялгийн сангийн хууль уул уурхайн компаниуд нээлттэй хувьцаат компани болоход дэмжлэг болно

Үндэсний баялгийн сангийн хууль уул уурхайн компаниуд нээлттэй хувьцаат компани болоход дэмжлэг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр бэлээхэн байгаа, амжилттай хэрэгжиж ирсэн өөр улс орны баялгийн сангийн жишиг загварт тулгуурлаж уг хуулийг гаргах хэрэгтэй гэж үзжээ. Үлгэрлэвээс нийтлэлч Баабарын “Дугуйг дахин шинээр бүтээх гэх хэрэггүй. Авчраад л хэрэглэ” гэдэг шиг Норвегийн сангийн жишигт тулгуурлан хуулийг боловсруулах аж. Тэр үеэр Энэ Ерөнхий сайд УИХ-д суудалтай АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай Үндэсний баялгийн хуулийн төслийн хамтран боловсруулах талаар Санамж бичиг байгууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн суурь реформ хийх улс төрийн зөвшилцлийг эхлүүлж, УИХ-д суудалтай хоёр намтай санамж бичиг байгуулж байна. Бид хэд хэдэн асуудлаар тохиролцсон. Үүнд:

-Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангаас бүрдэнэ.

-Сангийн хөрөнгийг татах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, ирээдүйн үр өгөөжийг арвижуулах Норвегийн сангийн жишиг загварт тулгуурлан  Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулах

-“Эрдэнэс Монгол” ХХК-д харьяалагдах ордуудын 34 хувь, цаашид ашиглагдах стратегийн томоохон төслүүдийн 34 хүртэлх хувийг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийг орон сууцжуулах, боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан гэлээ.

          Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн талаар улс төрийн нам, хууль тогтоох байгууллагын гишүүд, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслүүдийг  нэгтгэн өргөн барих нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн байна.

Энэ хууль гарснаар ямар ашиг тустай вэ. Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш, нийт иргэддээ өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлан өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензээр УИХ нээлттэй сонсгол хийх, иргэдийн мэдэх эрхийг хангах, цаашлаад уул уурхайн компаниуд нээлттэй хувьцаат компани болоход Үндэсний баялгын сангийн тухай хууль дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)