Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Монгол Улс үр хойчдоо “өр биш өв” үлдээхийн тулд байгалийн баялагаа зүй зохистой ашиглах учиртай

Монгол Улс үр хойчдоо “өр биш өв” үлдээхийн тулд байгалийн баялагаа зүй зохистой ашиглах учиртай

Сар шинийн баярын өмнө иргэдэд “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцааны ноогдол ашиг болох 116 мянган төгрөгийг тараах тухай асуудал улс төрийн хүрээнд яригдсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд МАН сонгуулийн өмнө сонгогчидод мөнгө тараах гэж байна гэсэн хардлаг сэрдлэг гарах болсон.

Үнэндээ иргэдэд тараах гэж буй 116 мянган төгрөг бол МАН-аас, Засгийн газраас  тарааж иргэдэд өгч байгаа “ӨГЛӨГ” биш бөгөөд Монгол Улсын газар нутаг дээрх баялагаас олсон орлогыг эргэлтэнд оруулан, гарсан ашгаас нь  хувьцаа эзэмшигчид  болох Монгол Улсын иргэдэд хувь хүртэж байгаа хэрэг юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт болох 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тодорхой заасан зарчмын дагуу иргэд байгалийн баялагаас хувь хүртэж байгаа хэрэг юм.

Магадгүй зарим хүмүүс ЭТТ компанийн 2023 оны 1072 хувьцааны  ноогдол ашиг болох 116 мянган төгрөгийг иргэдэд тараахын оронд улс оронд нэн шаардлагатай үйлдвэр барих зэргээр бүтээн байгуулалтын ажилд зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаа боловч МАН-д, улстөрчидөд итгэхэд хэцүү.

 Тэд “үйлдвэр барихаар боллоо” гэсэн нэрийн дор ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай шиг “өөрсдөө хуваагаад хүртчихэж” мэдэх учраас итгэл алдарсан иргэдийн олонхи нь “тэдэнд идүүлж” байснаас 116 мянган төгрөгөө өөрсдөө авах зөв гэж үзэж байгаа юм.

Цаашдаа иргэд зөвхөн  “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцааны ноогдол ашгийг хүртдэг төдий биш, Үндсэн хуульд заасан зарчмын дагуу Монгол орны байгалийн баялагийг ашиглаж буй стратегийн чанартай орд газрууд, төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож, ноогдол ашгийг нь иргэд хуримтлуулах, арвижуулах, үр ашгаа өгөх бүтээн байгуулалтад зарцуулах замаар баялагийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх боломжийг болох ёстой” гэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилсан “Тусгаар тогтнол, Үндэсний баялагийн сангийн тухай” хуулийг  УИХ-аар хэлэлцүүлэн баталж, Үндсэн хуульд заасанчлан байгалийн баялагаас иргэд хувь хүртдэг байх зарчмыг хэрэгжүүлдэг болох нь зүйтэй юм. (ЭНД ДАРЖ ТУС ХУУЛИЙН ТӨСЛИЙН АГУУЛГАТАЙ ТАНИЛЦАНА УУ)

 

Ингэж чадвал, нүүрс зэрэг байгалийн баялагт “шүгэлсэн” хулгай арилж, иргэдийн хяналт бий болж, баялагийн зөв хувиарлалт тогтож, хэдхэн хүн эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа урвуулан ашиглаж “баялагаас илүү хувь хүртдэг” байдал үгүй болох боломж бүрдэнэ.

Дээрх хуулийг яаралтай баталж гаргах олон шалтгааны нэг бодит жишээ бол “Ирээдүйн өв сан” юм. Эрх баригч нар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор ирээдүйд Үндэсний тусгаар тогтнолд зарцуулах мөнгийг дур зоргоор ашиглаж буй явдал юм.

 Жишээ нь,  тус санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д “сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна” гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан.

Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагүй ажиллаж байгаа нь харагддаг. Тэгвэл ийм нөхцөл байдлыг арилагж,  дээрх өргөн барьж буй хуулиар төрийн мөнгийг хамгаалан хуульчлах  хэрэгтэй.

 “Тусгаар тогтнол, Үндэсний баялагийн сангийн тухай” хуулийг УИХ-аар хэлэлцэн  батлавал улс орон байгалийн баялагаа ашигласан хэрнээ  өртэй болж үлддэг байдал  арилж харин өв хөрөнгө үлддэг байдал бодитой бий болно гэдгийг судлаачид онцолж байна.

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)