ШТС-ыг буулгах давалгааны хариуд дараалалд зогсоож “шийтгэв” үү?
“АИ-92” бол Монголыг хаашаа ч хөдөлгөж чадах хүч болжээ. БЗД-ийн 26 –р хорооны нутаг дэвсгэрт гарсан аймшигт ослоос айж мэгдэн, сэрж сортолзсон олон нийт ШТС-ыг цэцэрлэг сургуулийн орчноос хол байлгах, тийм байршилд байгаа 13 ШТС-ыг буулгах шаардлага тавьсан.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ч энэ талаар асуудал тавьж, Онцгой байдлын байгууллагаас анхаарч тодорхой арга хэмжээ авах магадгүй байсан. Нийгэм даяар ШТС гэдэг шал хэрэггүй мангас байгааг гэнэт олж харсан нь шатахуун импортлогчдын шал дургүйг хүргэж орхижээ.
Дархан эрхтэй цөөхөн импортлогчид нь Засгийн газрыг, ард иргэдийг ч адилхан “чацга царайлуулж” чадна шүү гэдгээ харуулж байна уу даа.
Өнөөдрөөс /2024.01.30/ АИ-92 бензинийг талоноор өгөөд эхэлсэн ба нөгөө эцэс төгсгөлгүй наж могой шиг дараалал нь үүсжээ. Монголчуудын нэг тийшээ туйлширдаг, өнөөдөр яаж байснаа маргааш таг мартдаг зан нэгнийхээ дургүйг хүргэсэн нь ийм байдалд хүргэв үү?
ОХУ-аас гэнэт хаах, эсхүл, шатахуун тээвэрлэлтэд ямар нэг саад учрахгүй бол АИ-92-ын хувьд асуудалгүй гэж байсан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар одоо юу гэх бол оо?
Т.Санаа