"Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдвэл 3 өрөө байр өгч, бага хүүхдэд нь цалинг олгоно"
Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амь эрсэдсэн. Тэднийг өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн ёслол Аврагч спорт хороонд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнхэний төлөөлөл оролцсон юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг олгож, ар гэрт нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна.
Эх сурвалж: Eguur.mn