Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ыг яагаад буулгаагүй юм бол оо?

БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ыг яагаад буулгаагүй юм бол оо?

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Нийслэлийн БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүд, оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийсэн. Харин энэ хэсэгт хүмүүс сонор сэрэмжтэй байдаг аж.

БЗД-ийн 14 дүгээр сургуульд 6000 хүүхэд, 300 гаруй багш ажилчдын сурах, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэв. "Шунхлай" шатахуун түгээх станц нь БЗД-ийн  13-р хороонд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэд 14-р сургуультай ойрхон байгаа учраас татан буулгахыг шаардаж, 2020 оноос эхлэн дүүрэг, нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байна.

Тухайн үед "Шунхлай" группээс хоёр хүн, иргэдийн төлөөлөл гээд ажлын хэсэг байгуулсан боловч шийдвэр гаргах албан тушаалтнууд нь ирээгүйн улмаас замхарсан гэнэ. Эндээс харахад эрх мэдэл бүхий албан тушаалтнууд л “Шунхлай”-г буулгахаас “дургүйлхсэн” байна. Магадгүй энд авлига, хээл хахуулийн асуудал ч байхыг үгүйсгэхгүй гэж хардаж ч болмоор байгаа юм.

Т.Санаа

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)