Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Хайруулын таваг дээр биш дарьтай торхон дээр өсч бойжиж, сурч боловсорч байна

Хайруулын таваг дээр биш дарьтай торхон дээр өсч бойжиж, сурч боловсорч байна

Хүн ам чихэлдсэн Улаанбаатар хотод хот төлөвлөлт бараг байхгүй болсон. Алга дарам газар байхад л юуг ч хамаагүй “бүтээн байгуулчихаж” байна. Энэ бүхэн айдас дагуулсаар ирсэн. Ялангуяа галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.

“Хэлж ирдэггүй хийсч ирдэг” нь осол аваар гэдэг ч ямар нэгэн байдлаар аюул осол сануулга өгч байсан л байдаг. Тухайлбал 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ ав чбайсан. Тэр үедээ сэрэмжлэх, сануулах, анхаарал татсан яриа өрнөж байгаад дорхноо таг мартацгаачихдаг. Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан дэлбэрэлт бас л том гамшиг, том анхааруулга өглөө. Энэ ослоос үүдсэн, аюулгүй орчиндамьдрах, амьд явах эрхээ хангахыг шаардсан ард иргэдийн сонор сэрэмж жаахан ч гэсэн сэргэж байна. Төр засгийн анхааралд ч энэ асуудал орлоо.

Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун болон газ түгээх станцуудын асуудлаар Улсын Онцгой Комисс(УОК)-т тусгай ажлын хэсэг байгуулагдсаныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа мэдээлэв.

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрладаг байна.

Тодруулбал

  • Баянгол дүүрэгт хоёр,
  • Баянзүрх дүүрэгт тав,
  • Сүхбаатар дүүрэгт нэг,
  • Багануур дүүрэгт хоёр,
  • Хан-Уул дүүрэгт гурав,
  • Чингэлтэй дүүрэгт хоёр,
  • Сонгинохайрхан дүүрэгт нэг бий.

Мөн төрийн өмчийн бус есөн сургуулиас 200 метрээс дотогш зайд есөн шатахуун түгээх цэг байрладаг байна. Түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайд Т.Дэлгэрсайхан ажлынхаа онцлогийг тодорхойлж, “Би хайруулын таваг дээр сууж байна” гэж хэлсэн. Харин эдгээр цэцэрлэг сургуульд сурч, хөдөлмөрлөдөг, хүүхэд, багш, ажилчид бүүр ч аюултай байдалд дарьтай торхон дээр байгаа юм.

Т.Санаа

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)