Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Бид бүгдээрээ буруутай!

Бид бүгдээрээ буруутай!

Өнгөрөгч өдрүүдэд гол харлам үйл явдлууд олон боллоо. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас гурван сайхан залуу амь насаараа хохирч, олон олон иргэдийн эд хөрнгө сүйдэв. Өнөөдөр бид эл хэргийн буруутныг дор дороо шүүж байна, шүүхийг оролдож байна. Яг үнэндээ жинхэнэ буруутныг нь хууль, хяналтын байгууллагынхан тогтооно.

Гэхдээ яс яривал өнөөдрийн энэ үйл явдалд монголчууд бид бүгдээрээ буруутай. Нийслэлд гамшиг зовлон тохиохгүй юм шиг амьдарч ирсэн нь бидний алдаа  Стандарт гэж байхгүй, хот төлөвлөлт гэж үгүй. Зуны үер бидэнд үүнийг тод томруун ухааруулсан. Гэхдээ л бид тэрүүхэн үед нь сенсацилаад л удалгүй умартсан.

Иргэд бид хотын удирдлагуудаа шахдаг, шаарддаг, хулгайчдаа улс төрөөс хөөн зайлуулдаг, сонголтоо зөв хийдэг, дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай байдаг сан бол өнөөдөр ядаж л гурван ханагар залуу амьд байх байлаа. Бид ч сайхан орчин, аюулгүй хотод амьдрах байлаа. Даанч бид тэгж чадсангүй, чадахгүй нь.

Улстөрчдөд буруу өгөх хэсэг байна. Гэвч угтаа тэднийг бид л сонгосон.

Тиймээс өнөөдрийн болж буй бүхэн та нарын бас миний буруу. Бид бүгдийн алдаа...  

Бултаараа ухаалаг, хэрсүү байх үе нь эрхгүй ирж. Ийм цагийг дахин үзэхгүйн төлөөнөө...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 .

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)