Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ЭМЯ: Биеийнх нь 80-90 хувь түлэгдсэн гурван хүн маш хүнд байна

ЭМЯ: Биеийнх нь 80-90 хувь түлэгдсэн гурван хүн маш хүнд байна

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт болсон дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн 11 иргэн эмнэлэгт хүргэгдэн эмчүүлж байгаа.

Тодруулбал, ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд ослын үеэр гэмтсэн нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнээс гурван хүний биеийн байдал маш хүнд буюу биеийнх нь 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хувь, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар түлэгдэж бэртсэн иргэдийг унтуулгатайгаар эмчилж байгаа аж. Биеийн 80-90 хувийн түлэгдэлтэй иргэдийн хувьд биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд түлэгдсэн хүмүүсийн биед 7-14 хоногийн дараа хүндрэл гардаг байна. Тиймээс Түлэнхий төвөөс эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын талаарх мэдээллийг өдөр тутам өгөхөөр зохицуулалт хийж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна. Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг 13 дугаар хорооллын "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гурван баг ажиллаж байгаа. Долоон оператор эрүүл мэндийн 119 дугаараар зөвлөгөө өгч байна" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)