Ногдол ашгийнхаа “царайг” харах хоног ойртсоор байна
“Эрдэнэ Тавантолгойн” ногдол ашиг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шалтгаан боллоо. 2024 оны 1 дүгээр сарын 11-нд өндөрлөсөн УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаа 2 дугаар 05-нд ээлжит бусаар хуралдах тов гарчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцог “Манай компани 3 их наядын цэвэр ашигтай ажилласан” гэж мэдэгдсэн. Манай улсын 3,7 сая иргэн бүгдээрээ ногдол ашиг хүртэх боломжтой боллоо гэсэн.
Хувьцаагаа сургалтын төлбөртөө хэрэглэчихсэн оюутан, сая төгрөг бэлнээр авчихсан өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна. 186 мянган төгрөгийн ногдол ашиг тараах мэдээлэл бий. УИХ дахь АН-ын бүлгээс нэг хүнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн. Чухам хэдэн төгрөгийн ногдол ашиг оногдохыг 2 дугаар сарын 05-нд шийдэх нь ээ.
Т.Санаа