Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Х.Нямбаатар энэ мэт ажиллаад байвал МАН сонгуульд годройтох нь ойлгомжтой харагдах!

Х.Нямбаатар энэ мэт ажиллаад байвал МАН сонгуульд годройтох нь ойлгомжтой харагдах!

Хотын дарга Хишгээгийн Нямбаатар асуулт тавьсан сэтгүүлчийг чи ард түмнийг төлөөлөх юм уу гээд адраад байх юм. Ард түмний мэдэх түгээмэл эрхийг хангах, хангуулахын төлөөнөө сэтгүүлч мэргэжилтэй хүн, ард түмний эрх ашгийн төлөө асуулт асуугаад байхад хуульч Х.Нямбаатар тэгээд мэтгэн мэлзээд байх тун зохимжгүй байна.

Тэр тусмаа нийгмээр нэг бухимдал үүсгэчхээд. Шинэчлэл өөрчлөлт, зөв тийш залах гэсэн эрмэлзэлд мэдээж энэ ард түмэн сайшаалтай байгаа. Гэхдээ тайлбар таниулга хийгээгүй, өвч бүрэн ойлголтыг нийгэмд дэлгэрүүлээгүй байж нийтийн тээврийн шугам сүлжээг нэг өдөр өвч өөрчилчхөөд ингэж авирлаж болохгүй.

Төлөөлөх, төлөөлөх үү дээр хүрэх юм бол Х.Нямбаатар гуай өөрөө Сонгино-Хайрханы ард түмний УИХ-д төлөөлүүлсэн эрх ашгаас ухраад хотын дарга болоо биз дээ. Тэгж яривал Х.Нямбаатар дарга одоо НИТХ-ын төлөөлөгч ч биш байгаа бус уу.

Автобусны чиглэлийг өөрчлөх талаар ард иргэдийн дунд санал асуулга явуулж шийдсэн аятай юм яриад байх. Тийм л ултай санал асуулга, бодитой эрэлт дээр үндэслэсэн юм бол яагаад энэ ард түмэн ингэж эсэргүүцэн бухимдаж, нийгмээрээ нэг уурсах юм бэ.

Тийм санал асуулга, урьдчилсан мэдрэмжтэй тандлага явуулсан юм бол яагаад түүнийгээ нийгэмд бүрэн гүйцэд таниулж тайлбарлаагүй юм бэ.

НИТХ-ын төлөөлөгчөөр бус, УИХ-ын гишүүнээр сонгосон Согнинохайрханчуудаас Х.Нямбаатар "Би хотын дарга болж болох уу. Та нар маань зөвшөөрөх үү” гэж асуугаагүй биз дээ. Лавтайяа, тэгж асууж байна, улс төрийн соёл үзүүлж байна гэж мэдээлэгдээгүй.

Яг үүн шигээ л хотынхоо иргэдэд, нийтийн тээврийн маршрут шинэчлэлээ ойлгуулж, таниулж, мэдүүлж, мэдээлж төгс төгөлдөр ажиллаагүй учраас л өчигдөр Улаанбаатар хотынхон УУРБААТАР хот болж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэв.

Ингээд Х.Нямбаатарыгаа өдөржин нүдээд, оройдоо, шөнөдөө зарим маршрутыг хуучнаар нь сэргээв.

Сайн өөрчлөлт, дэвшлийг угаасаа хэн ч жадлан эсэргүүцэх учиргүй. Сайн биш учраас, ээлгүй байгаа учраас л ийм юм болов гэдгийг Х.Нямбаатар дарга бүрнээ ухамсарлаж байгаа байх. Өчигдрийн үйл явцаас үүдсэн, бухимдал, хувь хувьсгалын шатахуун зардал, иргэдийн амин хувийн ажил үүргийн зохицуулалт алдагдал гээд тоочвол өчнөөн төчнөөн гэнэтийн давагдашгүй их чирэгдэл сүйтгэл үүслээ.

Үүнийг хэн хариуцах вэ. Х.Нямбаатар уу. Юм хийх гэж байгаа бол, өөрчлөлт, сайн жишиг авчиръя гэж үнэхээр хүсэж байгаа бол сайн зөвлөгч, мадаггүй мэргэжилтэн, тооцоотой аргачлал, ухаалаг менежерээр баг хамт олноо бүрдүүлж урагшлахгүй бол энэ янзаараа Х.Нямбаатар дарга мөдхөн ойчих нь.

Сайн нөхөд, нөхрийн буянд Хууль зүйн сайд хүртэл хийсэн. УИХ-д хоёр ч удаа суув. Одоо хотын аж ахуйтай ноцолдоод тамир илтэд дордож байна.

Урьдын сүрлэг Х.Нямбаатар алгуур алгуур уруудсаар. Сонгууль хаяанд ирсэн. Ардын намын үнэлгээ асар доор байгааг нийгэм ойлгочихсон. Угаасаа дүн тодорхой байгаа энэ цагт Монгол Улсын нийт хүн амын тал нь оршиж байгаа нийслэлдээ Х.Нямбаатар энэ мэт ажиллаад байвал МАН сонгуульд унах нь нь ойлгомжтой харагдах.

Б.ГАРЬД

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)