Автобусаар ₮1000-өөр өдөрт 4 удаа зорчино
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг хурлаар танилцуулав.
Тодруулбал, нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг том хүн 600 болон 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ.
Нэг удаагийн төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрхтэй. Ингэснээр иргэнд ирэх төлбөрийн ачаалал болоод нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа гэж НИТХ-аас мэдээлэв.