Францад 25 мянган хүн "Баавгай болохсон" УСК-г үзжээ
"Баавгай болохсон" УСК энэ сард Франц улсын 100 кино театрт албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийснээс хойш 25 мянган хүн үзжээ.
Өнгөрсөн онд Дэлхийн кино наадмын их гурвын нэг гэгддэг Францын Каннын кино наадамд “Баавгай болохсон” кино сонгогдож Монголын кино урлагт шинэ салхийг сэвэлзүүлсэн билээ.
Тус кинонд, Монголын нийгэмд, ядуу нөхцөл байдалд амьдарч байгаагаасаа болоод хүүхдүүд ямар их боломж алдаж байгаа, эрх нь хэрхэн, яаж зөрчигдөж байгааг хөндөж харуулснаараа онцлог билээ. Мөн агаарын бохирдол, архины хэтийдсэн хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудлуудыг харуулангаа давхар шийдэл гаргаж ирснээрээ үзэгчдийн сонирхлыг ихээр татаад буй.
Эх сурвалж: Eguur.mn