Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ШУУРХАЙ: Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлсэн амжилтаар Азид үлгэр жишээ улс боллоо

ШУУРХАЙ: Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлсэн амжилтаар Азид үлгэр жишээ улс боллоо

Монгол Улс ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн Ази, Номхон далайн бүсийн анхны улс, дэлхийн тав дахь орон боллоо. Өнгөрсөн оны 7-р сард Монгол Улс энэ босгыг давсанаар олон улсын долларын төлбөр тооцооны системд дахин нэгдэх боломжтой болж байна.

Олон улсын төлбөрийн системд дахин нэгдэв.

ФАТФ-ын зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн нь Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд чухал алхам боллоо. Энэ нь Монгол Улсын зэрэглэлийг ахиулахын зэрэгцээ олон улсын төлбөр тооцооны системийг дахин нэвтрүүлэх үүд хаалгыг нээж өгөв. Энэ хаалгыг татаж орсон анхны банк нь Монгол Улсын Худалдаа Хөгжлийн Банк болж олон улсын төлбөрийн системээ сэргээлээ.

 

 

Ази, Номхон далайн бүс нутагт анхдагч.

Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлснээр Ази, Номхон далайн бүс нутгийн бусад улс орнуудад үлгэр жишээ боллоо. Өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлнэ гэдэг санхүүгийн хариуцлагатай, ил тод байдлыг хангаж ажилласны үр дүн бөгөөд энэ амжилтыг үзүүлсэн дэлхийн тав дахь орон болж байна. 

 

 

 

Худалдаа Хөгжлийн Банк болон Нью Иорк Мэлон Банкын хамтын ажиллагаа.

Монгол Улсын Худалдаа Хөгжлийн Банк АНУ-ын арилжааны тэргүүлэх банкнуудын нэг Нью Иорк Мэлон Банктай (Bank of New York Mellon)  хамтын ажиллагаа эхлүүлээ. Энэ хамтын ажиллагаа нь Худалдаа Хөгжлийн Банк өөрийн долларын дансаа  (nostro account) Нью Иорк Мэлон Банкинд нээснээр эхэлж байна. Энэ алхам нь Монгол Улс олон улсын банкны системд нэгдэхэд чухал алхам болж байгаа юм.

 

Эх сурвалж: Isee.mn


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)