Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдсэн бүсчилсэн тойрогт итгэж болох нь ээ
Үндсэн хуульд гар хүрч болно, болохгүй гэсэн талцал олон жил явvан. Засгийн газраас Үндсэн хуульд гар хүрэх гэж зүтгэсэн нь нууц биш. Тэгж байж 126 мандаттай холимог тогтолцоогоор сонгууль явуулах өөрчлөлтийг оруулсан.
Тойргийг бүсчилж томсгосон нь Монголын улс төрийг "жалга"-аас гаргана. Сонгогчдод таалагдахын тулд попрох, боов боорцог тарааж сонгогддог байдал ч эрс буурна. Нэг сумын соёлын төвийн цонхны шилд “санаа зовдог” биш улс орныхоо хөгжил дэвшлийг харах гишүүд төрж гарна. Том бүтээн байгуулалт руу төсвийн хөрөнгө зарцуулагдах боломж бүрдэнэ.
Харин шинээр улс төрд орж ирэх гэж буй залуучуудад ашиггүй хувилбар байж болох юм. Гэхдээ улс орны эрх ашгийг тэргүүнд үзэх нь чухал. Ингэснээрээ урт хугацаандаа давуу байдал авчирна.
Дээр нь жижиг намуудад ашиггүй хувилбар байх нь гарцаагүй. Ганцхан хүний нам, намын даргыг нь байхгүй болчихвол хаанаас ч олж болдоггүй нам гэсэн шүүмжлэл хэдэн ч жил үргэлжлэв.
Ингэж нам болж тоглодог байдлыг нэгмөсөн шийдэхэд томсгосон тойрог үүргээ биелүүлэх ч юм билүү. Тиймээс бүсчилсэн тойрогт итгэж болно. Бүсчилсэн тойрог монголчуудыг бүсээ чанга бүслээд, зоримог алхах боломжид хүргэж өгөх ч юм билүү. Харж л байя.
Т.Санаа
Сануулга.мн