Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Билл Гэйтс баячуудын жагсаалтад багтахаас татгалзаж, хөрөнгөө хандивлаж эхлэв

Билл Гэйтс баячуудын жагсаалтад багтахаас татгалзаж, хөрөнгөө хандивлаж эхлэв

Gates Foundation-ийн зарцуулсан мөнгөн дүн Энэхүү зорилгынхоо эхлэл болгож 2000 онд үүсгэн байгуулж байсан Gates Foundation-даа 20 тэрбум ам.долларыг хандивлахаар болжээ. Одоогоор тус сан жилдээ 6 тэрбум ам.долларыг Дэлхийн дахинаа боловсрол, эрүүл мэнд тэргүүтэй салбаруудад зарцуулж байгаа юм. Харин 2026 онд энэхүү дүнг 9 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өнөөдрийг хүртэл тус сан 79 тэрбум ам.долларыг сайн сайхны төлөө зарцуулсан бөгөөд сонирхолтой нь уг дүнгийн хагасыг нь Дэлхийн баячуудын жагсаалтын 7-т бичигддэг, алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет хандивласан байна. Мөн Билл Гэйтс “Би өөрийн хөрөнгөө нийгмийн сайн сайхны төлөө хамгийн үр дүнтэй байдлаар зарцуулах үүрэгтэй. Хөрөнгө, боломжтой бусад хүмүүс ч гэсэн ингэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)