Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсголууд иргэдийн мэдэх эрхийг хангасан үйл ажиллагаа байлаа
Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсгол хэдийгээр УИХ дээр явагдсан ч, бэлтгэл нөхцөлийг нь Засгийн газраас бүрдүүлж өгснийг олон нийт аль хэдийнэ мэдэх болжээ. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үйл ажиллагааг сайн зохион байгуулсан гэж олон нийт хэлж байна. Үүнээс өмнө олон хүн үнэнийг мэдэх эрх нь зөрчигдөж хэн нэгний амыг дагасан ойлголттой байв.
Харин дээрх хоёр сонсгол олон нийтийн мэдээллийн цангааг тайлав. Төрийн хяналт хэрхэн цалгардсан, улстөрд болон мэдээлэлд ойр байдлаа хэрхэн ашигладаг вэ, иргэдийн боломжийг хэн хэрхэн хулгайлдаг вэ, улсын мөнгө, төсөл хөтөлбөр хэрхэн үнэгүйддэг вэ гэх зэрэг нь сонсголын явцад баримттайгаар олон нийтэд ил болгов.
Энэ нь намынхаа гишүүн, найз нөхөд, танил талдаа шаардлага тавьж чаддаггүй байсан хуучин “заншил”-ыг хэмх татав. Улс орны эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, асуудалд төрийн төмөр нүүрийг харуулсан сонсгол, ул суурьтай шинжилгээ болов.
Нүүрсний сонсголд “Эрдэс Таван толгой” компаний захирал асан Б.Ганхуягийг оролцуулсангүй, оролцуулсан бол их юм ил гарах байсан гэж олон нийт хэлээд байна.
Шүүхээс “Б.Ганхуягийг сонсголд оролцуулах боломжгүй гэсэн” гэх тайлбар хэлээд оролцуулаагүй. Ямартаа ч сонсголоор ил болсон нүүрсний хулгайтай холбоотой олон асуудал, баримтыг хууль хяналтын байгууллага хойш суулгүй шүүрч аван шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох нь чухал байгаа юм.
Т.Санаа
Sanuulga.mn