Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

АТГ: Ногоон автобусыг технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон

АТГ: Ногоон автобусыг технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон

Авлигатай тэмцэх газраас Ногоон автобус-ны гэх асуудлаар хэрэг бүртгэлт нээн, өнгөрсөн аравдугаар сараас хойш шалгаж байгаа билээ. Тэгвэл АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын  ажилтан Н.Тэмүүлэнгийн мэдээлснээр АТГ-аас Ногоон автобусны гэх хэргийг шалгаж дууссан бөгөөд шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна. Шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон байна. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалан гэжээ.

Уг хэрэгт нийтдээ 27 хүнийг яллагдагчаар татан шалгасан байна.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)