326-р ангид амиа алдсан цэргийг "Гадны нөлөөгүй нас барсан" гэж дүгнэжээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны өглөө цэргүүд амрах байранд орон дотроо амь насаа алдсан байсан.
Уг явдлын мөрөөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, талийгаачийн аав хүүгийнхээ төлөө хөлөө хүрэх газар тултал явна хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарч, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Задлан шинжилгээний хариу "гадны нөлөөгүй нас барсан" гэж гарчээ.
Эх сурвалж: Eguur.mn