Японд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 73-т хүрлээ
Даваа гарагт /2024.01.03/ болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 73-т хүрсэн байна. Газар хөдлөлтийн улмаас бүртгэгдсэн нас баралт Ишикава мужид байгаа юм. Учир нь 7.6 магнитуд хүчтэй хөдлөлт тус мужийн Ното хойгийн ойролцоо болсон.
Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажил дөрөв дэх өдөртөө орж байгаа тул аврагчид цагтай уралдан ажиллаж байна. Гэвч газар хөдөлсөн бүсэд бороо орж, хүйтэрсэн нь аврах ажиллагаанд саад учруулж байгаа юм.
Гамшигт хамгийн хүчтэй өртсөн газрууд алслагдсан байршилтай. Хөдлөлтийн улмаас замд эвдрэл үүссэн тул тэдгээр байршлуудад нэмэлт тусламж очиход хүндрэлтэй байгаа аж. Даваа гарагийн хүчтэй хөдлөлтийн дараа 600 гаруй чичиргээ мэдрэгджээ.
Японы засгийн газар тусламж хүргэхийн тулд хөлөг онгоцнуудыг ашиглаж эхэлсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида лхагва гарагт /2024.01.03/ хэвлэлийн бага хурлын үеэр гамшигт нэрвэгдсэн зарим бүсүүдэд том ачааны машин хүрэх боломжтой болсон гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters