Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Малчин, оюутан, бизнес эрхлэгч ЭМД-д 79,200 төгрөг төлнө

Малчин, оюутан, бизнес эрхлэгч ЭМД-д 79,200 төгрөг төлнө

Даатгуулагч-иргэн та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ЭМД-ын шимтгэл дараах байдлаар нэмэгдэх юм байна.

Тухайлбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 % буюу 79,200 төгрөг төлнө. Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүн ХХДХ-ний 2 % буюу сард 13,200 төгрөг, жилд 158,400 төгрөг төлнө.

Даатгуулагч та Ebarimt аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)