Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Жолоочоос 0.20 промилоос дээш спиртийн агууламж илэрвэл согтууд тооцно

Жолоочоос 0.20 промилоос дээш спиртийн агууламж илэрвэл согтууд тооцно

Энэ оноос эхлэн согтуурч мансуурсан үедээ жолоо барьсан эхний тохиолдлоор жолоочийн жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Мөн эрүүгийн хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн машин барих, журмын дагуу шалгуулахаас зайлсхийх, давтан согтуугаар жолоо баривал 1-3 жил жолоодох эрхийн хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох юм. Цаашлаад 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлана. Эсвэл хорино гэдгийг өнөөдөр олон нийтэд мэдээлсэн юм.

Тэгвэл жолоочийн амьсгал дахь спиртийн хэмжээ 0.20 промилоос дээш агууламжтай байвал согтууд тооцох юм байна. Харин цусан дахь спиртийн хэмжээг 1.5 хувиас илүү бол согтууд тооцно хэмээн тус тус тусгажээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)