МУСГЗ, зохиолч Чинаагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол олголоо
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэм, соёл, спортод хүндтэй үүрэг оруулсан эрхмүүдэд шагнал гардуулж байгаа билээ. МУСГЗ, зохиолч Чинаагийн Галсанд Хөдөлмөрийн Баатар цол хүртээжээ.
Зарлигт:
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа залуу үедээ өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн МУСГЗ Чинаагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдгээр шагнасугай гэжээ.
Ч.Галсан нь 1944 оны арванхоёрдугаар сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сургууль дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон байна.
-
Эр хар сур
-
Аянгат цагийн тууж
-
Тэнгэрийн зүүд
-
Ноомой эрийн мөрөөр
-
Арван сарын тэнгэр дор
-
Алаг хорвоогийн гэрэл сүүдэр