Утаагаар мөнгө хийгсэд #4
Таван толгой түлш компанийн Баруун үйлдвэрийн дарга Д.Миняа одоогоос 2 жилийн мөнө Таван толгой түлш компанийн борлуулалтын дарга байхдаа түлш борлуулдаг цэг тус бүрийг НӨАТ гаргаж өгдөг болгоно хэмээн 650 орчим цэгээс 81.000 төгрөг, нийт 50 гаруй сая төгрөг авсан атлаа, НӨАТ ч холбосон юмгүй тушаал дэвшин, баруун үйлдвэрийн дарга болжээ.
Гэтэл борлуулалтын цэгт ажиллаж байсан ажилтнууд түүнд өгсөн 81 мянган төгрөгөө хэрхэн яаж, хэнээс олж авахаа одоо болтол мэдэхгүй сууж байгаа аж.
Д.Миняаг АТГ-аас удаа дараа шалгасан ч тэгсгээд асуудлыг “нам дарсан нь” түүний ард томоохон улс төрч байдаг, авлига албан тушаалын хэргийг нь аргалж өгдөг гэж хардахад хүргэж байна.
Нийслэл даяараа сайжруулсан түлш нэртэй ч ямар орц найрлагатай, ямар химийн бодисоор найруулсан нь мэдэгдэхгүй, иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байж болзошгүй түлшийг үйлдвэрлэх нэрээр их хэмжээгээр төсвийн мөнгийг зарцуулж, тэндээс нь тендер, худалдан авалт, шуудай, үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт нэрээр шат шатандаа “хулгай хийж” байхад АТГ, ЭЦГ зэрэг хууль хяналтын байгууллага яагаад мөрөөр нь орж шалгадаггүй юм бол гэсэн асуултыг иргэд гайшраа баран асууж байна.
Хэдий болтол Таван толгой түлш компанийн албан тушаалтнууд утаагаар мөнгө хийж, завшиж, баяжиж, эсрэгээр нь ард иргэд хохирч, угаартаж, ханиад томуу тусч байх ёстой вэ?
Б.Галаа
Sanuulga.mn