Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Х.Нямбаатар: Метро барих олон улсын тендерийг ирэх сард зарлана

Х.Нямбаатар: Метро барих олон улсын тендерийг ирэх сард зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг баталж өглөө. Өөрөөр хэлбэл, нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Зураг төсөвтэй, түлхүүр гардуулах нөхцөлөөр барих тендерийг ирэх оны нэгдүгээр сардаа багтаан зарлахаар төлөвлөж байна.

2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулна. Метро байгуулах ажил 19 жилийн өмнөөс нийслэл болон зам тээврийн яаман дээр ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж ирсэн. Энэ бүх материал дээр үндэслэж, тендерийн бичиг баримт, ажлын даалгаврыг боловсруулна. Урьдчилсан ТЭЗҮ дээр метроны гурван хувилбар яригдаж байсан.

1.      ЖАЙКА олон улсын байгууллага зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх

2.      Олон улсын нээлттэй тендер зарлавал 1.3 тэрбум ам.доллар

3.      Манайх өөрсдөө төслийн менежментээ хийгээд, зөвлөхүүдийг авч ажиллуулбал 1.5 сая ам.доллар дээр тэрбум ам.доллароор гүйцэтгүүлэх боломжтой гэсэн.

Харин бид хоёр дахь хувилбарыг сонгож байгаа. Олон улсын өрсөлдөөнт, нээлттэй тендер зарлана гэсэн үг. Нийт урт нь 17.7 км. Үүнээс газар доор хийгдэх хэсэг нь 6.6 км. Зүүн дөрвөн замаас зүүн тийшээ 4.9, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийшээ 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

Бидний хийж байгаа судалгаагаар Улаанбаатарын иргэдийн нийтийн тээврээр 20 гаруй хувь нь зорчиж байна. Гэтэл дэлхийн томоохон хотуудын иргэдийн 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог" гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)