Ж.Ганбаатар: ОХУ-аас 71,000 тонн шатахуун захиалснаас 52,000 тонн нь орж ирсэн
Засгийн газрын өнөөдрийн /2023.12.27/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Шатахууны хомсдлын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Роснефть компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн ирнэ. ОХУ-аас 71 мянган тонныг захиалснаас энэ сарын 26-ны байдлаар 52 мянган тонн АИ92 орж ирсэн байна. Монголд хэдийнэ орж ирээд гаалийн бүрдүүлэлт хийгээд буучихсан. ОХУ-аас 253 вагон шатахуун Ангарскийн үйлдвэрээс ачигдаад наашаа явж байна. Ингэснээр энэ сард манай дундаж хэрэглээнээс 10 мянган тонн шатахуун орж ирнэ гэсэн үг.
Үнэ нэмэгдэх байх гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий.
Евро5 гэсэн АИ92 2940 төгрөгөөр худалдаалагдаж байна. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй. АИ95 бензинийг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан байгаа.
Дизель түлшний сарын хэрэглээ 93 мянган тонн байсан бол сүүлийн гурван сарын дунджаар 120 мянган тонн болж нэмэгдсэн. Энэ нь уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотой.
30 гаруй сая тонн нүүрс экспортлодог байсан Монгол Улс өнөөдөр 68 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь ямар их шатахуун түлш хэрэглэж байгааг илтгэнэ” гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn