Эрээнээс хөдөлсөн шинэ автобусууд маргааш Улаанбаатарт ирнэ
Ногоон автобусны оронд тендер зарласны дагуу БНХАУ-ын Youtung Bus компаниас шинэ автобус нийлүүлэхээр болсон. Шинэ тендерт тус компани шалгарсан юм.
Тэгвэл эхний ээлжийн автобусууд урд шөнө Эрээн дээр иржээ. Улмаар Улаанбаатар хот руу хөдөлж эхэлсэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын 31 гэхэд Youtung Bus компаниас 600 ширхэг автобус хүлээж авах юм.
Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, эхний ээлжийн автобусууд арванхоёрдугаар сарын 28-ны пүрэв гарагт Улаанбаатар хотод ирнэ гэж мэдээлсэн.
Тэгэхээр энэ долоо хоногт багтан эхний шинэ автобусууд хөдөлгөөнд гарах нь.
Youtung Bus компанийн автобусыг үйлдвэрээс гарсан 50 ширхэг тутамд нь үзлэг, хяналт хийн хүлээж авах бөгөөд баталгаат хугацаа 24 сар юм.
Эх сурвалж: Eguur.mn