Энэ сарын 29-ний амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Түгжрэлээс шалтгаалан улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилж буй. Бүх нийтийн амралтын өдрүүдэд үйлчилдэггүй зохицуулалттай дугаарын хязгаарлалт энэ сарын 29-ны нийтийн амралтын өдөр үйлчлэх аж.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Шинэ жилийн баяр дөхөж, иргэдийн зорчих хөдөлгөөн, ачаалал нэмэгдсэнээс гадна тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Харин бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан" гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn