Хятадуудад хууль бусаар газар эзэмшүүлсэн гэх Б.Бадраа, Х.Нэхийт нарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ
Нүүрсний сонсголын үеэр Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх баримт дэлгэгдсэн. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн хэмжээнд хүрч, Засгийн газарт чиглэл өгсөн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарыг яллагдагчаар татаж, улмаар тэднийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тус саналыг өнөөдөр шүүх хэлэлцэхээр товложээ.
Эх сурвалж: Newspress.mn