Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Л.Оюун-Эрдэнэ: 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс бүрэн гарлаа

Л.Оюун-Эрдэнэ: 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс бүрэн гарлаа

“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нэр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

“Хүндэт хөрөнгө оруулагчид, олон улсын түншүүд ээ.

Монгол Улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийг эх үүсвэрээр бүрэн төлж чадлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны “Евро” бондыг мөн төлсөн. Энэ бол хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж буйн чухал нотолгоо юм. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкийг Сонгодог экзим банкны загвараар хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсноо үүгээр дуулгая.

Бид ОУВС-гийн хөтөлбөрт орох уу, эрс шийдэмгий хандах уу гэдэг хоёр сонголтын өмнө ирээд байсан. Хөгжлийн банк, ЭТТ ХК дээр авсан арга хэмжээний дүнд 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс гарч чадлаа. Улсын нэрээр зээл авч, бүлэглэлээр хувааж авдаг үйл явдал дахин давтагдах ёсгүй. Эдгээр нь өрх бүрийн орлогыг хулгайлсан явдал байв. “Чингис” бондын 1.4 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 саяыг төллөө. Эдгээрт ₮13.3 их наядыг зарцууллаа.

2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өслөө. ДНБ 63.3 их наяд болж хоёр дахин тэллээ. Монгол улсын төсөв болон төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарах төлөвтэй байна.

Бондын төлбөрийг  хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж буйг дуулгахад таатай байна.

Валютын албан нөөцийг  10 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөө байгааг дуулгамаар байна.

Өнөөдрөөс эхэлж, эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь  нөхцөл бүрдэж буйг дуулгахад таатай байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)