Насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглоно
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглохоор болжээ.
Электрон тамхийг зохицуулах хууль манай улсад байхгүй, захын хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдээр борлуулдаг. Хилээр электрон бараа гэсэн нэршлээр оруулж ирдэг. Тиймээс насанд хүрээгүй, дунд сургуулийн хүүхдүүд электрон тамхийг ихээр хэрэглэх болсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглох аж.
Энэ талаар өнөөдөр 14.00 цагт олон нийтэд мэдээлэл өгөх аж.