Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар МУГТ болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнаж урамшуулна.
Спортын салбараас л гэхэд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг хүртэхээр болжээ.
Ё.Басхүү 2023 онд ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгө, их дуулгаас алт, хоёр мөнгөн медаль хүртэж, “Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчин болсон бол Л.Энхрийлэн ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.