Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Бусдыг аврах гэж яваад амиа алдсан гал сөнөөгчийг эцсийн замд нь үдлээ

Бусдыг аврах гэж яваад амиа алдсан гал сөнөөгчийг эцсийн замд нь үдлээ

Өнгөрөгч Мягмар гараг /2023.12.19/-ийн өглөө 07:00 цаг үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Амь хохирогчдын тав нь нэг гэр бүлийн хүмүүс байсан бол хоёр нь тусламж үзүүлэхээр очсон аврагч болон дээд давхрынх нь оршин суугч эмэгтэй байсан. Өнөөдөр /2023.12.25/ албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдсан Гал унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э-г эцсийн замд нь үдэж байна.

Тэрээр иргэдийг утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан бөгөөд эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач удам дамжсан аврагч бөгөөд 2023 онд БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байжээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)