Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.02.05

З.Цэвээндорж: Энэ сарын 25-наас богино эргэлттэй 31 автобус нэмэлтээр үйлчилнэ

З.Цэвээндорж: Энэ сарын 25-наас богино эргэлттэй 31 автобус нэмэлтээр үйлчилнэ

Ажил цуглах, тарах цагаар нийтийн тээвэр хүрэлцээгүй байдагтай холбоотойгоор иргэд нийтийн тээврийн үйлчилгээний газарт богино эргэлттэй, ачаалал их чиглэлүүдийн автобусуудын тоог нэмж өгөх хүсэлтийг тавьжээ. Нийтийн тээврийн газар уг хүсэлтийг хүлээн авч ачаалал ихтэй чиглэлд богино эргэлттэйгээр зорчих автобуснуудыг арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

Нийтийн тээврийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж "Өглөө, оройны ачаалал ихтэй цагуудад дундын эх авалтын цэгүүдээс богино эргэлттэйгээр нэмэлт автобуснуудыг гаргаж эцсийн буудал хүртэл явуулна.

Нийт 31 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Өглөө 07:00 цагаас хотын төв  орох чиглэлд зорчигч ихтэй байдаг. Тэгэхээр хот руу орох чиглэлийн гол хэсэг болох хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21 дүгээр хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худаг гэх мэт 15 чиглэлээс автобуснууд гарна.

Харин оройн 17:00 цагаас хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс нэмэлтээр оруулж Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх гэх мэт долоон чиглэлүүдэд явна. Тодорхой хугацаагаар яваад зогсооно гэсэн зүйл байхгүй" гэлээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)