Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Д.Амарбаясгалан: 2012 оны 4 сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд "ЭТТ" ХК-ийн хувьцааг хүртээнэ

Д.Амарбаясгалан: 2012 оны 4 сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд "ЭТТ" ХК-ийн хувьцааг хүртээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болж байна. 2012 онд “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх буюу 20 хувийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл өнөөдрийн УИХ-д өргөн барих гэж байгаа тогтоолын төсөл нь “ЭТТ” ХК-ийн 34 хувийг Монгол Улсын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна. Монгол Улсын 2.5 орчим сая иргэн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11 хойш иргэдэд хувьцааг жигд хүртээхээр тогтоолын төслийг өргөн барилаа. Тогтоолд гурван зүйлийг тусгасан.     

Нэгд, ЭТТ ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээрээ эзэмшинэ.

Хоёрт, Эрдэнэс Тавантолгой ХК нь цаашид шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын иргэн болсон бүгдийг хувьцаа эзэмшигч болгоно

Гуравт, хувьцаа өөрөө өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй учир Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь, хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг хийж байна.

Мөн 2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, тодорхой тооны ахмад, оюутан залуус, төрийн албан албан хаагчдад нийгмийн даатгалаа төлөх, тэтгэврээ урьдчилж авах байдлаар хувьцааг нь худалдаж авсан байдаг. Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж байсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл тухайн зарсан хувьцааныхаа тоог, зарсан үнэтэйгээ үржүүлж, нэрлэсэн үнээр буцаан худалдаж авах боломжийг бүрдүүлж байна хэмээлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)