Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

“Ойлгохгүй байгаа юмыг тулгаад байна-Б.Энхбаяр” гэж ойлгогдохоор болж байна!

“Ойлгохгүй байгаа юмыг тулгаад байна-Б.Энхбаяр” гэж ойлгогдохоор болж байна!

Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Гэвч гол гэрчүүд байдаггүй. Б.Энхбаяр микрофон хаагаад л, өөртөө таалагдсан хариултыг л аваад байх шиг харагдах. Ямар сайндаа, Мөнхөөгийн Оюунчимэг битгий дээрэлхээд бай, адилхан эрхтэй Түр хорооны гишүүд шүү гэсэн. Гэтэл Б.Энхбаяр надтай хэрэлдэх цагаа цайны болоод бусад цагаар сонгоно уу гэж байна лээ. За тэр яахав, гол нь Б.Энхбаяр минь гэрч нар чинь алга, бүр гол гэрчүүд.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Нүүрсний сонсгол гөлөг төөрүүлэх боллоо. Гол гэрч Баттулгын Ганхуягаа байлга л даа” гээд байгаа нь маргах аргагүй зарчмын шаардлага л даа.

Хуулийг би л мэднэ гэсэн төрх авиртай Б.Энхбаяр сайд гэтэл гол гэрчүүдээ байлгадагүй ээ. Ж.Мөнхбат гэдэг гишүүн асан гараад явчихжээ гэж Б.Энхбаяр өөрөө хэлээд сууж байна. Б.Гүрсоронзон гэдэг хүн бас гараад явчихжээ, хариуцлага тооцуулна гэж мөн Б.Энхбаяр өөрөө хэллээ. Төмөрбаатарын Аюурсайхан мөн гэрчээр ирэхгүй байгаа гэж мэдээлэгдэх. Тэгвэл энэ нүүрсний сонсголд чинь хэн гэрч болох ёстой юм бэ.

Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нар яагаад ингэж холбогдуулж дуудсаныг тань ойлгохгүй байна гэж хэлээд байна. Ойлгохгүй байгаа юмыг тулгаад байна Б.Энхбаяр гэж иргэд олон нийтэд ойлгогдохоор юм болж байна.

Баттулгын Ганхуяг өөрийг нь хэлмэгдүүлэх тодорхой боллоо гээд, арга буюу хэвлэл мэдээллийнхэнд хандан, дэмжиж өгөөч гээд бичжээ. Ардчилсан энэ оронд хүний эрх гэж алга болж байна уу.

Б.Ганхуяг нүүрсийг би л мэднэ гэж хэлсээр атал, түүнгүйгээр энэ сонсголыг явуулж байгаагаараа Б.Энхбаяр хожим их сонин тохиолоор өөрөө шударга үнэний өмнө яллагдах тун магадлалтай.

Б.Ганхуяг ирээд, юу л гэж өөрөө та Боловсролын зээлийн сангийн асуудалтай гэж яриад байв гэж.

Б.Ганхуяггүй сонсгол сонсгол бус гэдгийг Т.Доржханд, С.Ганбаатар хоёр л хэлээд байгаа юм биш. Ард түмнээрээ тэгж хэлж байна шүү.

Т.ГАРЬД

Сануулга.мн

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)