Б.Ганхуягт Нүүрсний хулгайтай холбоотой "нууц материал” бий юу?
Жил гаруйн өмнө олон нийтэд ил болсон нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой нийтийн сонсгол энэ өдрүүдэд УИХ дээр үргэлжилж байна. Эхний өдрүүдэд хэдэн зуун тэрбумаар эрх баригчид, улс төрчид, тэдний тойрон хүрээлэгчид, гар хөл бологсод, холбоо хамааралтай этгүүдүүд хэдэн зуун саяар нь нүүрс зөөдөг, ингэхдээ гааль татварын байгууллагын бүртгэлд ордоггүй, хөнгөлттэй үнээр гаргадаг гэх зэрэг “МАНАН”-тай мэдээллүүдийг ард түмэн харж, толгой сэгсэрч, хөмсөг зангидаж сууна.
Таван төлөг хулгайлсан иргэн нарсанд сууж байхад Таван толгойгоос хэдэн сая тонноор нь нүүрс зөөчихсөн этгээдүүд төрийн ордонд суучихаад том том дуугарч байгааг харахад эмгэнэлтэй.
Улс орноо гэж боддоггүй, мөнгө л олж байвал нийлээд ч боловч хулгай л хийсэн яахав гэсэн бодолтой эцэг, хүү охин, эхнэр нөхөр, хамаатан саданг харахад ой гутам.
Ийм бүлэг “луйварчидын” жишээг телевизээр иргэд хараад үнэхээр гайширалаа барж байна.
Дээр нь нүүрсний хулгайн хамгийн том “хэрэгтэн” ЭТТ-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сонголд гэрчээр оруулж энэ талаарх асуудлыг тодруулахыг иргэд хүсэн хүлээж байгаа ч энэ асуудал талаар болох нь бололтой. Мань Б.Ганхуяг “би өөрөө нүүрсний сонсголд гэрчээр орья” гэсэн хүсэлтийг хорих 461-р ангиас удаа дараа гаргаад ч тусыг эс олов.
Аргаа ядаад Б.Ганхуяг Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидэд хандан “Цагаатгал хүсэх” тухай хэмээн өөрийн гараар бичсэн, өөрийгөө хэлмэгдэж байгаа, улс төрийн хоригдол болчихсон, нүүрсний хамааралтай хэрэг тохож чадахгүйн улмаас өөрт нь огт хамааралгүй хэрэг хилсээр хүлээлгэх гээд байгаа тухай бичсэн гурван хуудас хүсэлтийн төгсгөлд “Надад миний хийсэн ажил, үр дүн болон намайг буруутгасан асуудлын зөвтгөл, баримт, нүүрсний чухал гэх 512 хуудас бүхий материал байгаа болно” гэжээ.
Эндээс Б.Ганхуяг нүүрсний хулгайн гол эзэд болсон томоохон улстөрчдийн нүүрстэй холбоотой тухай баримтуудаа өөртөө ”нуучихсан” юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Тийм учраас тэд Б.Ганхуягийг УИХ дээр нээлттэй болж байгаа “Нүүрсний сонсгол”-д оруулахаас нэр бүхий улс төрчид, албан тушаалтнууд зүрхшээгээд байгаа боловуу гэж бодоход хүрч байна.
Б.Мандах
Sanuulga.mn