Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Ганхуяггүй, Н.Удаанжаргалгүй, Б.Гүрсоронзонгүй сонсгол сонсгол болж чадах уу, Б.Энхбаяр сайд аа!

Б.Ганхуяггүй, Н.Удаанжаргалгүй, Б.Гүрсоронзонгүй сонсгол сонсгол болж чадах уу, Б.Энхбаяр сайд аа!

Батмөнхийн Батдаваа гэж айхтар чинээлэг хүн байдаг, Үндэсний статистикийн хорооны дарга. Зуу зуун мянган доллар нэгэнтээ түүнээс гарч ирээд, мэдээлэгдээд байсан. Эхнэрийг нь Цэрэнпүрэвийн Амгалан гэдэг. Энэ хүний компаниуд мөн л гаалийн бүрдүүлэлтгүй маш их нүүрс гаргасан гэж мэдээлэгдэж байна. Аав Т.Цэрэнпүрэв нь нэгэн цагт Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичиг явсан хүн.

Энэ хүний охин Ц.Амгалан нь залуу бүсгүй, мөн Сү.Батболдын үеэл зээ бололтой. Б.Батдаваа нар бизнесээ л хий л дээ, тийм их хүсэлтэй юм бол. Тийм чинээлэг, бас том бизнестэй байж.

Яах гэж агентлаг, сайд дарга руу зүтгээд, тэгээд хажуугаар нь ингээд нүүрсэнд хутгалдаад, зүгээр ч үгүй хууль ёсны биш арилжаа наймаанд холбогддог байна.

Ер нь, ингэж нам төр дагасан, үүгээр мөнгө хийнэ гэж бодсон залуус одоо больцгоох хэрэгтэй дээ.

Залуус гэснээс, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “ЭСДЭ” гэдэг компани бас л гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан гэж мэдээлэгдэж байна.

Эндээс харахад Монголын намуудын гайгүй гэсэн залуус хулгай худалгүй явж болохоо байсан юм билээ л дээ. Ирээдүйд юу хүлээж байгааг, ирээдүй цаг ямарыг хүсэж байгааг мэддэг баймаар.

Сонсгол өнөөдөр үргэлжилнэ. Өчигдөр, Ш.Адьшаа гишүүн сонсголыг гөлөг төөрүүлэх ажиллагаа болж, зорилгоосоо их хазайж байна гэж хэлсэн. Б.Энхбаяраа, нүүрсээ ярих Б.Ганхуяг чинь алга шүү, жинхэнэ хулгайгаа яримаар байна гэдэг санааг хэлсэн. Энэ үнэн шүү дээ.

Б.Ганхуяггүй сонсгол сонсгол бус гэж Т.Доржхандын хэлээд байгаа мөн үнэн. Т.Доржханд бас хэлсэн. Шинжээчдийг цохоод, дөчин их наядын хулгай нь бараг нэг их наяд болж байна уу гэж хэлсэн. Тэд нарын тооцоолж байгаагаар гэсэн үг. Ингэхээр Ш.Адьшаагийн хэлээд байгаа гөлөг төөрүүлэх гэдэг оргүй биш болох төлөвтэй.

Нүүрсний сонсголын нэг гол хүн Авто тээврийн газрын дарга Б.Гүрсоронзон гэдэг хүн гадагш гарч. Энэ хүн яагаад сонсголд дуудсаар атал гадагш гарав, “гаргав” гэдэг асуудлыг мухарлах хэрэгтэй. Энэ бол нэн чухал асуудал.

Энэ хүн хэний хүн бэ. Үүнийг тодруулан мэдээлэх хэрэгтэй. Говь-Алтайн, ер нь МАН-ын генсекийн л хүн гэгдээд байдгийг хэвлэлүүдийн, цахимын хуудсаас харж болох байх.

Б.Гүрсоронзонгоос өмнө, Н.Удаанжаргал гэдэг хүн гадагш явсан. Тэр хүн одоо болтол сураггүй. Тэр хүнийг хоёр тор мэдээлэл авчираад, үз, гарын үсэг зур, задруулбал шорон руу шүү гэж Т.Доржхандыг сүрдүүлсэн гэдгийг Т.Доржханд хэллээ.

Б.Ганхуяггүй, Н.Удаанжаргалгүй, Б.Гүрсоронзонгүй сонсгол, сонсгол болж чадах уу, Б.Энхбаяр сайд аа!

Б.ДОРНО

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)