Францад 12 настай монгол охин багшийгаа алахыг завджээ
Францын өдөр тутмын шуурхай мэдээ мэдээллийн сайтуудад 12 настай монгол охин багшийгаа алахыг завдсан талаар мэдээллүүд хөвөрч байна.
Дэлгэрүүлбэл, "2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 настай охин сургуульдаа хутга авчирч, англи хэлний багшийг ална гэж сүрдүүлсэн байна" хэмээн Францын прокурорын газар мэдэгджээ. Энэ хэрэг Ренн хотын нэгэн сургуульд болсон байна. Хүний амь эрсдээгүй, хэн нэгэн гэмтэж бэртээгүй гэжээ.
Сургуулийн ажилтнууд энэ талаар мэдүүлэхдээ "Хичээлийн үеэр тэр охин гүйж зугтсан. Хохирогч руу хутга тулгасан" гэсэн байна. Тухайн охины мэдээллийг прокурорын газраас шалган нягталтал Францад оршин суудаг, 2012 онд Ренн хотод ирсэн монгол гаралтай дөрвөн хүүхэдтэй айлын том нь байжээ.
Эх сурвалж: France24
Тэр багш нь аягүй бол манай муу охиныг бузарлачихсан юм биш биз !!!!