Б.Чойжоо сайдын АЛДАР БАДАРТУГАЙ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тойргийнхондоо шинэ жилийн бэлэг гардуулж эхэлжээ???? Том, жижиг, халуун сав, тор дүүрэн чихэр тэргүүтнийг 200 мянган төгрөгийн хамтаар гардуулж байна гэх, хоншоортой л.
Б.Чойжоо сайдын зангарагыг гүйцэх түшээ өнөөдөр Монголын төрд үгүй ээ. Тэрбээр тойргийнхноо тордсон шиг торддог. Мөнгө төгрөгийг ч гамгүй цацдаг. Түүнийх нь дэмээр л Увсчууд өнөөдөр хараа дээгүүр "ханхалзаж" яваа.
Б.Чойжоо эрчим хүчний сайдын албыг ч тун давгүй хашиж байх шиг. "Нийслэлчүүд минь Эрчим хүчний салбар хүнд байна шүү битгий даараарай. Салхи гарвал хотын утаа арилна аа" гэхчилэнгээр тогтмол бидэндээ санаа тавьж, толгой сайтайгаа олон ч удаа батлан харуулсаар байгаа. Сэтгэлгээний л хүн дээ ер нь. Яах аргагүй Монгол төрийн шигтгээ болсон төрийн түшээ.
Түүний тойргийнхондоо өгсөн шинэ жилийн бэлгээс ч “халамж үнэртэж” байна. Бусад гишүүд ч үүнээс үлгэр авч тойргийнхондоо хэрэгтэй зүйлс өгөөсэй бэлэглээсэй, яг л Б.Чойжоо сайд шиг.
Б.Чойжоо сайдын яруу алдар бадартугай. Дараагийн сонгуульд ч дахин төрийн түшээгээр сонгогдоосой. Түмнийхээ итгэлийг дахин даагаасай. Муулуулж ханасан даа сайд минь, дэвжихгүй нь. Магтаад нэг үзье дээ. МАНДТУГАЙ.
Д.Сүрэн
Sanuulga.mn