Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Өөрийгөө хутгалж, хара кири хийсэн С.Жавхланбаатарын асуудал юу болж байна вэ?

Өөрийгөө хутгалж, хара кири хийсэн С.Жавхланбаатарын асуудал юу болж байна вэ?

Саяхан НОГООН АВТОБУСНЫ гэх том дуулиан дэгдэж, олон нийтийг бухимдуулсан. Хуучин автобусны өнгө, зүсийг сэлгэн оруулж ирээд шинэ хэмээн ард түмнийг МОЛИГОДОХ гэж байсан бурангуй санаархал ил болов. Тийн санааг мэтгэгчдийн нэрс ч тодорсон.  

Улмаар АТГ-аас нэр бүхий хүмүүсийг шалган, но илрүүлж, хууль хяналтын байгууллагынхан цагдан хорьсон юм. Тэдгээрт Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар тэргүүтэй хүмүүс багтаж байв.

Гэтэл тун хачирхалтай зүйл болов. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өөрийгөө хэргээс мулталж, цаг хожих гайхалтай санааг мэтгэж. Гайхалтай гэхээсээ илүү муйхар. Тэрбээр шалгагдах явцдаа өөрийгөө хутгалж, эртний самурай нарын үлгэрээр Хара кири хийсэн байдаг. Улмаар эл үйлдлээ гэр бүлийн маргаанаас болсон гэж тайлбарлажээ.

Эл үйл явдлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэтэл С.Жавхланбаатар эмчлүүлсэн хэвээр. Эмчлүүлж буй тул мөрдөн байцаалтын ажил ч зогсчихсон.

С.Жавхланбаатар эвгүйдэхээ мэдээд санаатайгаар өөрийгөө гэмтээсэн нь бат гэж ард түмэн шуугиад байгаа, үгүйсгэшгүй. Тиймээс түүний асуудлыг яаралтай нэг тийш болгож, мөрдөн байцаалтын ажлыг эцэслэмээр байгаа юм. Үнэхээр ногоон автобусны хэрэгт холбоотой эсэхийг нь тогтоож, тохирох ял зэмийг нь хүртээх хэрэгтэй.

Гэм үйлдсэн болгон нь энэ мэтээр башир арга хэрэглээд, уснаас хуурай гардаг байж болохгүй. С.Жавхланбаатарыг шалгая. Ногоон автобусны хэргийг оноос өмнө нэн даруй эцэслэе.

Д.Сүрэн

Sanuulga,mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Zochin • 11 сар - 103.212.116.119 Хариулах
    Archaagui sdaa er hun shig idsen uusan hergee hulee huduunii haltaisan haltar novsh